Мөрдөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилготой сургалт боллоо

2026 оны 5 сарын 19

Arslan.mn

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны даргын 2026 оны А/24 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн нэгжийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилготой сургалтын нээлтийн арга хэмжээг Баянгол дүүргийн цагдаагийн газарт зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд сургагч багшаар ажиллах ахмад ажилтнууд оролцож, өөрсдийн олон жилийн ажлын туршлага, бодит кейс, сургамжит жишээн дээр тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаанд тулгардаг хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замын талаар санал бодлоо хуваалцав. Мөн цаашид залуу мөрдөгчдийг дадлагажуулах, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Arslan.mn

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэл, Цагдаагийн хурандаа Ч.Батбаяр , Ахмадын зөвлийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал нарыг урилгаар оролцуулж, алба хаагчдад мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудлууд, хэрэг бүртгэлт, нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй цуглуулах, үнэлэх арга зүй, алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын талаар үнэтэй зөвлөгөө өгсөн юм. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668970
0 эможи

keyboard_arrow_up