Нөөцийн махнаас нэг удаа 3 хүртэлх уутыг л авах боломжтой
2026 оны 5 сарын 19

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар “Чойбалсан групп” ХХК, “Багануур мах маркет” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК гэсэн гурван компанийн үйлдвэрээс нийт 15.3 тонн нөөцийн мах дээрх цэгүүдэд хүргэгджээ. Худалдан авагчдад нэг удаа 3 хүртэлх уут мах буюу савлагаанаасаа шалтгаалж 4,5-6 кг хүртэлх мах борлуулж байгаа бөгөөд мах худалдан авсан иргэдэд төлбөрийн баримт хэвлэн өгч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668965
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
