Сургуулийн орчинд цахилгаан мотоциклтой 30 цагдаагийн албан хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

Өнгөрсөн сарын 10-наас эхлэн скүүтер, мопед, цахилгаан мотоцикл зэрэг замын хөдөлгөөн оролцож эхэлсэн. Улмаар тээврийн цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтын ажиллыг идэвхжүүлсэн байна.
Тэгвэл он гарснаар эхний дөрвөн сарын байдлаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэл осолдсон 78 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Түүнчлэн жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 262 цахилгаан мотоциклыг түр саатуулан журамлаж, эцэг эх, асран хамгаалагчдад нь 440 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцсон аж.
Тээврийн цагдаагийн алба өдөрт, ойролцоогоор 160 орчим цахилгаан скүүтер, мопедыг түр саатуулж, аж ахуйн нэгж байгууллагад нь мэдэгдлийн дагуу хүлээлгэж өгч байгаа юм. Мөн сургуулийн орчинд цахилгаан мотоциклтой 30 цагдаагийн албан хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

