НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана

2026 оны 5 сарын 18

Arslan.mn

НӨАТ-ын урамшууллын 2026 оны 05 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 5-р сарын 20-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. 

Иймд иргэн та 2026 оны 4-р сарын 1-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой.

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог хэмээн Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668939
0 эможи

keyboard_arrow_up