ДХИС-ийн эрдмийн хамт олон нэгдэн “Түргэний цэцэрлэгт хүрээлэн“-д 200 гаруй шилмүүст “Шинэс” мод тарилаа

2026 оны 5 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын бямба, ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хан-Уул дүүргийн “Түргэний цэцэрлэгт хүрээлэн"-д өчигдөр /2026.05.16/ мод тарих өдөрлөг зохион байгуулав.

Энэхүү мод тарих өдөрлөгт Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон нэгдэн багш, албан хаагч, сонсогч, суралцагчдын хамтаар 200 гаруй шилмүүст “Шинэс” мод тарилаа.

Мод тарих нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон уриалж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

 ТЭРБУМ МОД - ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668937
0 эможи

keyboard_arrow_up