Мөрдөн шалгах албанаас “Спортын 5 төрөлд тэмцээн“-ийг зохион байгуулж, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2026 оны 5 сарын 18

Arslan.mn

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Мөрдөн шалгах албаны түүхт 80 жилийн ойг угтан мөрдөгч нарын дунд “СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ийг “Үндэсний соёл амралтын хүрээлэн”, “Mars” спорт төвд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 23 нэгжийн 115 баг тамирчид оролцож “Шатар”, “Ширээний теннис”, “Боулинг”, “Дартс”, “Билльярд” гэсэн төрлүүдээр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Шатрын төрөлд; 

  • Тэргүүн байрт Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн шалгах хоёрдугаар тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхжал,
  • Дэд байрт Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч  Г.Идэрбаатар,
  • Гутгаар байрт Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн  Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Батцоож

Ширээний теннис төрөлд;

  • Тэргүүн байрт Хар тамхитай тэмцэх албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч  М.Түвшинбаяр,
  • Дэд байрт Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Идэр,
  • Гутгаар байрт Хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Болдбаяр

Боулинг төрөлд;

  • Тэргүүн байрт Хүний эрх халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Шинэбаяр,
  • Дэд байрт Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй,
  • Гутгаар байрт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Тэмүүжин

Дартс төрөлд;

  • Тэргүүн байрт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Балжинням,
  • Дэд байрт Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Билгүүн,
  • Гутгаар байрт Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхтулга

Билльярд төрөлд;

  • Тэргүүн байрт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Батбаяр,
  • Дэд байрт Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн  Мөрдөн шалгах нэгдүгээр тасгийн мөрдөгч, цагдаагийн дэд ахлагч Б.Чинбаяр,
  • Гутгаар байрт Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Пүрэвжаргал нар тус тус шалгарлаа.
  • Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn
  • Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668917
0 эможи

keyboard_arrow_up