ТҮЦ машины орлого нь хувийн компаний дансанд ордог нь тогтоогджээ
2014 оны 8 сарын 06
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөвчилөх зорилгоор нэвтрүүлсэн ТҮЦ машины хураамжийн асуудлаар АТГ шалгалт хийжээ. Ингэхдээ иргэний мэдээллийн дагуу энэхүү шалгалтыг хийсэн юм. Тодруулбал жиргээч Б.Энхбаяр нэгэнтээ "ТҮЦ машины 1000 төгрөгийн хураамж хувийн компани руу орж буй асуудлыг шалгаж өгнө үү. Үнэт цаасны зардал нь төсвөөс гардаг" гэж байв. Тэгвэл АТГ энэ асуудалд шалгалт хийж дараах хариултыг өгсөн байна. Шалгалтын явцад ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагын асуудлыг шийдвэрлээгүйн улмаас тус хураамж нийлүүлэгч компаниуд болох "Ньюсоник", "Аствишн" компаниудын дансанд орж байсан нь тогтоогджээ. Ингээд Б.Энхбаяр жиргээчид АТГ-аас ирсэн хариу мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6689
0 эможи