Байшин шатаж, галд 38 настай эрэгтэй өртөж НАС БАРЖЭЭ
2026 оны 5 сарын 14

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03:57 цагт Сүхбаатар дүүргийн онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Б /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668881
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
