Хийсэн ч ажилгүй “хэнд ч танигдалгүй“ бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж буй Ерөнхий шүүгч Д.Ганзориг ₮1,5 саяын үнэлгээтэй “ПОРТЕР“ МАШИНТАЙ

2026 оны 5 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны зургадугаар сарын 2-ны өдөр дуусна.

Тодруулбал, Д.Ганзориг нь 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон билээ.

Иргэд шударга шүүхийг хүсдэг.  Гэтэл сүүлийн жилүүдэд  шүүхийн нэр хүнд унаж, нөгөө талаас иргэдийн шүүхэд итгэх итгэл үгүй болж буй. Гэтэл томилогдоод шүүхийн засаглалыг 6 жил удирдсан Д.Ганзориг огт гарч ирсэнгүй, нэг ч дуугарсангүй. 

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг.  Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд хөндлөнгөөс халдаж, гүтгэж гүжирдэх байдлаар олон нийтийн шүүхэд итгэл итгэлийг үгүй хийж байна” гэдэг. Угаасаа, шүүхийн шударга байдалд халдаж хориотой, гүтгэж гүжирдэж бүр болохгүй хуультай. Гэхдээ шүүхтэй холбоотой эргэлзээтэй, үл итгэх байдлыг бий болгосон элдэв мэдээлэл тасардаггүй. Энэ нь сүүлийн үед бүр “хүнд” болж байна.

Товчхондоо, шүүхээ хамгаалах үүрэг хүлээж буй Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг “хэдэн үг”-ээ хэзээ хэлэхийг шүүгч нар ч, олон нийт ч хүлээсээр ийнхүү бүрэн эрхийн хугацаа дуусах нь...

Тэгвэл  Бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн  2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮106 сая
Гэр бүлийн орлого: ₮82 сая
Орон сууц барилга байгууламж: ₮247 сая /Нийтийн орон сууц-3, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮1,5 сая /Жижиг оврын ачааны машин портер /
Мал аж ахуй: ₮32 сая /Хонь-16, Үхэр-26, Адуу-19/
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮18 сая
Хадгаламж: ₮72 сая 
Авлага:  ₮11 сая
Зээл:  ₮6 сая гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, Улсын дээд шүүхийн шинэ Ерөнхий шүүгчийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгох хуулийн зохицуулалттай. Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг.

Хуулийн энэ заалтын дагуу Улсын дээд шүүхийн шинэ Ерөнхий шүүгч 2026 оны зургадугаар сард тодрох юм. 

Шүүхийн нэр хүндийг өндөрт өргөх, гаргасан шийдвэрийнхээ ард нуугддаггүй, ил гарч ирж чаддаг хүн Ерөнхий болоосой гэж л хүсэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668856
0 эможи

Manaihan
2026-05-12 17:13
Manaihan unen hudal medegdehgui uym bichih eed bh uhm ene hjniig hugtsaa duhslaa geheer daraagiin hun n zahialgtai harluulaad bna uu gej oilgogdoloo
keyboard_arrow_up