“Монголын Төмөр Зам” ТӨХК 5800 мод тарьж “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газар болон Байгаль орчны газраас зохион байгуулсан “Байгальд хайртай хүн бүрийн өдөр” арга хэмжээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцлоо.
Уг арга хэмжээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой болон Цогтцэций өртөөний нийт 55 ажилтан оролцож, Цогтцэций сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 2,800 ширхэг модны суулгац тарьж, усалгаа арчилгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Мөн эдгээр өдрүүдэд ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтран “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам дагуу 3000 модны суулгац тарив.
“Монголын төмөр зам” ТӨХК нь 2026 оны хаврын мод тарих ажлын хүрээнд Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу нийт 18,000 мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.
Байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК цаашид мод тарьж, арчлан ургуулах ажлыг тогтмол хэрэгжүүлэн ажиллах болно













