Үйлчлүүлэгчид зодуулсан дэлгүүрийн хоёр ажилтны нэг нь ХҮНД ГЭМТЭЛ авч, ГССҮТ-д эмчлүүлж байна
2026 оны 5 сарын 11

Үйлчлүүлэгчид зодуулсан дэлгүүрийн хоёр ажилтны нэг нь ХҮНД ГЭМТЭЛ авч, ГССҮТ-д эмчлүүлж байна.
Тодруулбал,Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2026.05.06-ны өдөр БГД-н 32 дугаар хороо худалдааны төв дотор үл таних хүнтэй маргалдаж зодуулсан гэсэн гомдол мэдээлэл иржээ.
Мэдээллийг хүлээн авч шалгах ажиллагаа явуулахад тус төвийн үйлчилгээний 2 ажилтан, үйлчлүүлэгч иргэн хооронд таарамжгүй харилцаа үүсэж, маргалдан зодолдож, 36 настай иргэн Б нь хохирогчийн толгойруу цохьсон, өшиглөсөн үйлдлээс хохирогч ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Уг зодооны улмаас хохирогчдын биед учирсан гэмтлийн зэргээр тогтоолгохоор шинжээч томилсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668837
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
