“Мөрдөгч хайкинг” клубын нээлтийн үйл ажиллагаа боллоо

2026 оны 5 сарын 09

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Мөрдөн шалгах албаны түүхт 80 жилийн ойг угтан алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Мөрдөгч хайкинг” клубын нээлтийн үйл ажиллагааг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй хайрханд зохион байгууллаа.

Монголын Явган алхалтын холбооноос “Мөрдөгч хайкинг” клубын тугийг гардуулж, явган аяллын спортын онцлог, ач холбогдол, эрүүл зөв хооллолтын талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, алба хаагчдын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулав.

Урилгаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа оролцож, алба хаагчдад өөрийн туршлагаас хуваалцан, уулын спортоор хичээллэх урам зориг өгсөн онцлог арга хэмжээ боллоо.

 Арга хэмжээний төгсгөлд хамтран ажилласан Монголын Явган алхалтын холбооны хамт олон болон Монгол Улсын гавьяат тамирчин Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа нарт талархал илэрхийлж дурсгалын зүйл хадгалуулж, идэвхтэй оролцсон алба хаагч, хамт олонд батламж гардуулснаар арга хэмжээг өндөрлөлөө

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668823
0 эможи

keyboard_arrow_up