Хотын орлогч болсноор 3 давхар дээл өмсөж буй Б.Ану-Үжин ₮1,2 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮60 саяын БЭЛЭН МӨНГӨТЭЙ

2026 оны 5 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн автозам, нийтийн тээвэр хариуцсан засаг даргын орлогчийн статустай зохицуулагчаар Б.Ану-Үжинг томилохоор болжээ.

Тэгвэл гурван давхар дээлтэй болж буй НИТХ-ын төлөөлөгч, Трамвай /LRT/ төслийн захирал Б.Ану-Үжингийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

2018 онд МАН-ын шинэ гишүүн болж, улмаар МЗХ-нд орсон түүний хувьд  өмнө нь СЗХ, Рийч Пойнт ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2024 оноос эхлэн "Улаанбаатар Трамвай төсөл"-ийн удирдагч​, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮61 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮56 сая /жилийн/
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /орон сууц-3, Үйлчилгээний зориулалттай барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮98 сая  /Toyota, Alphart маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй:₮0 сая 
Газар: ₮0 сая                                                                                                                                                                       Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮43 cая
Хадгаламж: ₮36 сая    Бэлэн мөнгө: ₮60 сая
Авлага: ₮0 cая
Зээл:  ₮86 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
668813
1 эможи

keyboard_arrow_up