Согтуурсан үедээ төрсөн дүүгээ хутгалсан ХЭРЭГ гарчээ
2026 оны 5 сарын 07

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хутгалуулсан хүн байна гэх дуудлага, мэдээлэл энэ сарын дөрөвдүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагат бүртгэгджээ.
Тодруулбал нэр бүхий иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн дүүгийнхээ зүүн гар орчим хутгалсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх, бусадтай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах зэрэг болж байна.
Иргэд та бүхэн өөрийн аюулгүй байдлаа ханган, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
668804
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
