BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ

2026 оны 5 сарын 07

Arslan.mn

ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлгээний "BE STRONG" реалити шоуны хоёр дахь дугаар өнөөдөр үзэгчдийн хүртээл болох гэж байна. 

Өнгөрөгч даваа гарагт цацагдсан эхний дугаарт шоуны 10 оролцогч болон дүрмийг танилцуулсан. Тэд хувь хүний хөгжил, сэтгэлгээний өөрчлөлтөд чиглэсэн бодит сорилтуудыг даван туулах бөгөөд сорилт бүр нь оролцогчдын ур чадвар, тэсвэр хатуужил, сэтгэлзүйн бэлтгэл, манлайлал, шийдвэр гаргах чадвар болон багийн хамтын ажиллагааг цогцоор нь сорих болно. 

Эхний шатанд оролцогчид эрэгтэй болон эмэгтэйгээрээ хуваагдан баг болон өрсөлдөнө. Өрсөлдөөнд ялсан баг 50 саяын үнэлгээ бүхий үнэт эдлэлийг өөрийн болгох боломжтой. 

Энэхүү сонирхолтой өрсөлдөөнд өөрийгөө сорьж, сорилтуудыг амжилттай гүйцэтгэсэн 10 оролцогчоос 6 оролцогч хасагдаж, үлдсэн оролцогчид финалд өрсөлдөнө.

Тунаж үлдсэн оролцогчдоос цор ганц ялагч тодорч, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашины эзэн болох болно.

Шоуны нэг болон хоёрдугаар шат тус тус 9 дугаар үргэлжлэх бөгөөд нийт шагналын сан 150 сая төгрөг.

Нийгмийн олон талт төлөөллөөс бүрдсэн, өөр өөр насны, ажил мэргэжил, алдаж оносон амьдралын туршлагаараа эс ялгарах 10 оролцогчийн сэтгэлгээ, амьдралын хандлагыг хамтдаа задлан шинжилж, тэдний шинэ хувилбартай танилцах аялал ийн эхэллээ. 

Arslan.mn

Шоуг хамтран санаачлагч Multiplier Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх гэнэ. 

Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах "BE STRONG" реалити шоу нэвтрүүлгийн хоёр дахь дугаар өнөөдөр буюу пүрэв гарагийн 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.

"Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино" 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668801
0 эможи

keyboard_arrow_up