Албан тушаалаа ашигласан эцэг, хүү хоёроос 1.5 тэрбум төгрөг ГАРГУУЛАХААР болжээ

2026 оны 5 сарын 07

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.

Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Ж нь өөрийн хүү Ж.Г-тай урьдчилан үгсэн тохиролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдэл, нэр хүндийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгосон, гэмт хэргийн улмаас олсон 700,000 ам.долларыг мэдсээр байж эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор гадаад улсад аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан, мөнгө угаасан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Шүүхээс нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүнээс 1,578,924,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668791
0 эможи

keyboard_arrow_up