С.Бямбацогтын нислэгтэй холбоотой мэдээлэлд МИАТ мэдэгдэл гаргалаа

2026 оны 5 сарын 04

Arslan.mn

Сүүлийн хэд хоног цахим орчинд тархсан УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллахдаа нисдэг тэрэг ашигласан гэх мэдээлэл иргэдийн дунд шүүмжлэл дагуулсан.

Энэхүү асуудалтай холбогдуулан МИАТ ТӨХК-аас албан ёсны мэдэгдэл гаргаж, дээрх мэдээллийг үндэслэлгүй хэмээн мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд дурдсанаар, "Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн “МИАТ" ТӨХК-ийн ОМ031 аяллын дугаартай Улаанбаатараас Ховд чиглэлийн нислэгээр зорчсон бөгөөд тус нислэг нь нийт 62 зорчигчтойгоор хуваарийн дагуу 06:36 минутад "Чингис хаан" ОУНБ-аас хөөрч, "Ховд" нисэх буудалд орон нутгийн цагаар 07:35 минутад газардсан. Тус нислэг саатаагүйг үүгээр мэдэгдэж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668706
1 эможи

keyboard_arrow_up