МИАТ: Бээжингийн 3-р шатлалын эмнэлэгтэй хамтын ажиллагааг эхлүүллээ

2026 оны 5 сарын 01

Arslan.mnМонгол Улсын Төрийн Далбааг тээгч, Үндэсний агаарын тээврийн МИАТ компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд тус компани нь БНХАУ-ын Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг 3-р шатлалын “Beijing Unicare” иж бүрэн нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааг эхлүүлээд байна. 

“Beijing Unicare” эмнэлэг нь орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, Олон улсын стандарт бүхий эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм.

Тус эмнэлгийн зүрх судас, яс үе, дотор, мэс засал зэрэг олон чиглэлээр мэргэшсэн туршлагатай эмч, мэргэжилтнүүдийн баг нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор нь үзүүлж, өвчтөн бүрд тохирсон чанартай, аюулгүй эмчилгээний шийдлийг санал болгодогоороо үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн хамт олон юм. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МИАТ-аар үйлчлүүлсэн зорчигчид  тус эмнэлгийн үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломж бүрдэж байна. Тодруулбал, иргэд МИАТ-ийн нислэгээр зорчсон тасалбар (boarding pass)-аа ашиглан эмнэлгийн үйлчилгээнд тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668693
0 эможи

МИАТ
keyboard_arrow_up