“Туулын хурдны зам“-ын БОНҮ-г хийж байсан компаниуд “Anionic Polyacrylamide” аюултай бодисыг ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ашиглажээ

2026 оны 4 сарын 30

Arslan.mn

Цагдаагин ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд иргэн Г.Уянгаас энэ оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан “...Мишээл цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд гол дотор Хятад хүмүүс өрөмдлөг хийгээд байна” гэх гомдол мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтаар “Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий компаниас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэхдээ “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтаагүй “Anionic Polyacrylamide” rэх бодисыг тусгай зөвшөөрөл аваагүй, ашигласан үйл баримт тогтоогдсон. 

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хууль 5.11 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт заасан “Хуульд заасны дагуу батлагдсан химийн хорт, аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаархи журам зөрчсөн” зөрчлийн шинжтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дахь хэсэгт заасны дагуу уг зөрчлийг шалгах шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газарт харъяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар энэ сарын 17-ны өдөр албан мэдэгдлийг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

"Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газраас, хяналт шалгалттай холбоотой мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тус тус авах шаардлагатайг зөвлөж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668677
0 эможи

Зочин
2026-04-30 15:58
Төрийн луйварчин данх оюун-эрдэнийн үеэл ах дүү нянбактер ер нь юу гээч хийсэн шаар вээ сайн шалгахгүй бол энэ ах дүүс монголыг нэг мөр цөлмөж хорлож гүйцлээ шүү
keyboard_arrow_up