“Цагдаа“, “Цагдаа жолооч“, “Хамгаалалтын ажилтан“ МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД хамрагдсан цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо

Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, алба хаах хугацаандаа Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн албан тушаалд ажиллах хүсэлт гарган, судлагдаж "Цагдаа", "Цагдаа жолооч", "Хамгаалалтын ажилтан" албан тушаалд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар мэргэжил олгох сургалтад Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд хамруулан төгсөлтийн арга хэмжээг (2026.04.29) Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Наранбаатар, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Чинзориг, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн болон бусад удирдлага, алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчид, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.










