18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
2026 оны 4 сарын 30

Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.
MNS4598:2025 стандартад зааснаар суррон нь мотоциклийн ангилалд хамаарч байна. Тиймээс та суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хүсвэл
- 18 нас хүрсэн байх
- А үнэмлэхтэй байх
- Улсын дугаар, гэрэл дохио зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ бүрэн өмсөх ёстойг анхаарахыг зөвлөв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668674
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
