Ханбогд сумын цагдаагийн тасаг 197 ухаалаг камерын хяналтын нэгдсэн төвийг багтаасан “ШИНЭ БАЙРТАЙ“ боллоо

2026 оны 4 сарын 30

Arslan.mn
Цагдаагийн тасгийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат, Ханбогд сумын ИТХ-ын дарга Ц.Идэрзориг, Ханбогд сумын Засаг дарга М.Цэвээнравдан, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор орон нутгийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 45 албан хаагч ажиллах хүчин чадалтай байрыг барьж ашиглалтанд орууллаа.
Тус байр нь Ханбогд сумын нутаг дэвсгэр дэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр суурилуулсан 197 ухаалаг камерын хяналтын нэгдсэн төвийг багтаасан бөгөөд бялдаржуулах танхим, амралтын өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчин үеийн цогцолбор байр юм.
Мөн АИТХ-аас төрийн цэргийн байгууллага буюу босоо тогтолцоотой байгууллагуудыг дэмжин ажиллаж, шаардлагатай төсвийг батлан ажлын байрыг шинээр бий болгох, ажиллах орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.
2026 оны 1 дүгээр сард Ханбогд сум нь гал түймэр унтраах, аврах ангийн цоо шинэ байраа хүлээн авсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668666
1 эможи

keyboard_arrow_up