Хууль бусаар хувьчлагдсан ХҮҮХДИЙН ЗУСЛАНГ орон нутгийн болон төрийн өмчид шилжүүлнэ

2026 оны 4 сарын 29

Arslan.mn

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн, ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, ажилтан, комиссар С.Ганнасан нартай уулзаж, хууль бусаар хувьчлагдсан хүүхдийн зуслангуудыг төрийн өмчид шилжүүлэх, зориулалтын дагуу ашиглуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 2025 онд орон даяар хийгдсэн Хүүхдийн зуслангийн хяналт, шалгалтын үр дүн, Авлигатай тэмцэх газраас хийгдэж буй Хүүхдийн зуслангийн хяналт, шалгалтын явцыг уялдуулан зуслангийн хөгжилд ахиц гаргах бодитой шийдвэрүүдэд хүрэхээ талууд илэрхийлэв.
Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ХГБХХЕГ-аас хүүхдийн зуслангийн хөгжлийг дэмжих ажлууд хийгдэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668638
0 эможи

иргэн
2026-04-29 19:38
Тэрэлжид Өгөөмөр гэдэг нэртэй Төв аймгийн хүүхэд багачуудын зуслан байсан,гэтэл хууль бусаар хувьчилагдаад олон жил болж байна.Дам сонсоход Оргилын хэмээх Ганбаатар хувьдаа аваад хашаа барьчихаад хүн мал оруулдаггүй,хамгаалалттай байлгадаг гэсэн.Одоогоос 2 жилийн өмнө тэнд байгуулсан хиймэл нууранд хүүхэд живж амь насаа алдсан гэж сонсогдсон шүү.Энэ мэтчилэн луйвраар хувьд очсон олон зуслан бий дээ
keyboard_arrow_up