Гаалийн байцаагч С.Аюурзана, Д.Тэмүүлэн нарыг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын саналаар Замын-Үүдийн хяналт шалгалтын улсын байцаагч С.А, Д.Т гэх хоёр хүнийг шүүхээс цагдан хорьжээ.
Тодруулбал яллагдагч Д.Т-г Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Түүнийг “...гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...”, мөн зүйлийн 1.3 дахь заалтад заасан “...хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг энэ сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс яллагдагч Д.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Мөн яллагдагч С.А-г дээр дурдсан адил үндэслэлээр цагдан хорих саналыг прокуророос шүүхэд гаргасан байна. Шүүхээс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
