Үнэрийн лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Үнэрийн лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Тус төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн Үнэрийн лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, харьцуулалтын шинжилгээ хийж хууль ёсны дүгнэлт гаргах, үйл ажиллагаандаа дагаж мөрдөх стандарттай болох, чанарын үнэлгээний талаар мэргэжил арга зүйн туслалцаа авах зорилгоор Албаны нохойн сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтайван алба хаагчдын хамт энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Б.Ламчин болон магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн П.Ундрах, чанарын менежер М.Баянмөнх нартай ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар Шүүх шинжилгээний ерөнхий газраас Үнэрийн лабораторийн үйл ажиллагааг олон улсын ISO/IEC 17025 стандартын шаардлагад нийцүүлэн магадлан итгэмжлүүлэх, техникийн болон арга зүйн зохицуулалтыг нарийвчлан тогтоох, "Стандарт үйл ажиллагааны журам" (SOP)-ыг боловсруулах, хууль, эрх зүйн үндэслэл холбогдох баримт материал, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ашиглах стандартыг бий болгох ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.
Үнэрийн лабораторийн үйл ажиллагаа нь өргөжин шинэчлэгдсэнээр алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дээшилж, гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


