СХД гэр хороолол болон орон сууцны хорооллын дундах авто замын эвдрэл, гэмтлийг засварлах, нөхөөс хийх ажлыг эхлүүллээ

2026 оны 4 сарын 23

Arslan.mn

Нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, явган хүний замын засвар, тохижилт, ногоон байгууламжийн арчилгаа, гадна орчны угаалга болон хаяг, хаягийн байгууламжийг стандартад нийцүүлэх зорилгоор УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж холбогдох албаны хүмүүст илэрсэн зөрчлийг арилгах үүрэг чиглэл өглөө.

Сонгинохайрхан дүүргийн тухайд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, явган хүний замын засвар, нөхөн сэргээлтийн ажлуудыг дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албанд шилжүүлж, хэрэгжилтийг эхлүүлээд байна.

Түүнчлэн гэр хороолол болон орон сууцны хорооллын дундах авто замын эвдрэл, гэмтлийг засварлах, нөхөөс хийх ажлыг Баруун бүсийн зам арчлалтын компани хариуцан ажиллаж байна. Мөн дүүргийн 43 хорооны хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай дахь хүүхдийн тоглоомын талбай, хайс, хашлагийн засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, гэр хорооллын шороон замыг засварлах, насжилт өндөртэй мод, бутыг шинэчлэх, шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668559
1 эможи

keyboard_arrow_up