Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирна

2026 оны 4 сарын 21

Arslan.mn

Монгол улсын соёлын үнэт өв, түүхийн ховор олдворуудыг хамгаалах, хууль бусаар хил давуулсан эд зүйлсийг эргүүлэн татах ажил үргэлжилж байна.

ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ оны дөрөвдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд үлэг гүрвэлийн олдворуудыг авчрахаар БНФУ-ын Парис хотод ажиллаж байгаа аж. 

Монгол улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудад төлөв байдлын нарийвчилсан үзлэг хийж, бүртгэл, тодорхойлолтыг баримтжууллаа. БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны албан тушаалтнуудтай уулзаж, олдворуудыг хүлээн авах, тээвэрлэх хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ.

Олон улсын соёлын өвийн тээвэрлэлтээр мэргэшсэн "Гроспирон" компанийн төлөөлөлтэй уулзаж, үнэт олдворуудыг эх оронд нь аюулгүй авч ирэх ложистикийн төлөвлөгөөг гаргасан аж. 

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс дэлхийн хаана байгаа соёлын өвөө хамгаалах, хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд тууштай ажиллаж байгаагийн илрэл юм.

Эх сурвалж: Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Музей

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668505
0 эможи

keyboard_arrow_up