Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026 оны 4 сарын 20

Arslan.mn

Хувь хүний орлогын албан татвар төлөгч иргэд анх удаа орон сууц худалдан авахад болон хүүхдийнхээ их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлөхдөө тодорхой хэмжээний хөнгөлөлтийг эдэлдэг.

Тодруулбал хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 23.5 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж байна. 

Энэ удаагийн хөнгөлөлтөөр 28,879 татвар төлөгчид 57.1 тэрбум төгрөгийг шилжүүлж байгаа аж. 

Тухайлбал:

  • Анх удаа орон сууц худалдан авсан 7,527 иргэн 28.4 тэрбум төгрөг
  • Сургалтын төлбөрийн буцаалтад 11,397 иргэн 10.1 тэрбум төгрөгийг авч байна.

Эх сурвалж: Монголын Татварын алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668502
1 эможи

Ч. Сэчингаваа
2026-04-20 19:09
Бүх аймаг орон нутаг ижил өнөөдрөөс шилжүүлж байгаа юу
keyboard_arrow_up