АТГ: Өөртөө буцалтгүй тусламж олгох тушаал гаргасан хэргийг прокурорт шилжүүлэв

2026 оны 4 сарын 20

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны дөрөвдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 117 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 964 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 933 хэрэг шалгагдаж байна.

Өөртөө буцалтгүй тусламж олгох тушаал гаргаж эдийн засгийн давуу байдал бий болгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувийн хэрэгцээнд зарцуулсан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан, хуурамч тогтоол үйлдэж бусдад давуу байдал бий болгосон зэрэг эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ. Удирдах албан тушаалтан “Б” нь үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд прокурорын тогтоолоор хязгаарлалт тогтоосон байхад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад борлуулах, шилжүүлэх, захиран зарцуулах, хязгаарлуулах эрхийг сэргээх тухай албан бичиг гаргаснаар иргэн Н-д 449,5 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668501
0 эможи

keyboard_arrow_up