Их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

2026 оны 4 сарын 20

Arslan.mn

Прокурорын байгууллага 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,080 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. Дээрх хугацаанд 1,672 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 810 хэрэг шинээр нээж, 422 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, өмчлөх эрхийн эсрэг 111, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, эдийн засгийн эсрэг 11,  хүний амьд явах эрхийн эсрэг 9, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 5, авлигын эсрэг болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 4, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Өмчлөх эрхийн эсрэг 111 гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, хулгайлах 45, залилах 36, дээрэмдэх 8, хөрөнгө завших 6, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 6, мал хулгайлах 6, эд хөрөнгө устгах, гэмтээх 3, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

  • Д.З нь  “С...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2023 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 22 ширхэг падаанаар 1,8 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 189,7 сая  төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  • Б.Э нь “Б...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зорилгоор 2024 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 19 ширхэг падаанаар 2,3 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж,  төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 236,6 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
  • Д.Б нь “Х...” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 2 ширхэг падаанаар 3,5 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлж, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 359,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгинй хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668496
0 эможи

keyboard_arrow_up