Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

2026 оны 4 сарын 20

Arslan.mn

Улаанбаатар хотын төв талбайд өнөөдөр /2026.04.20/ “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Тус өдөрлөг гурван өдрийн турш буюу дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд үргэлжилнэ.

Өдөрлөгийн хүрээнд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон талт үйлчилгээ үзүүлэх юм. Мөн уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг идээ, ундаа, амьдралын зөв хэвшлийг таниулахын зэрэгцээ бие бялдрын үнэлгээ хийж, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож, иргэдэд үзлэг, зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллах аж.

Өдөрлөгийн хөтөлбөр:

• 2026.04.20 – Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир

• 2026.04.21 – Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг

• 2026.04.22 – Уламжлалт анагаах ухаан

Монгол Улсад нийт нас баралтын 74 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Иймд иргэдийг уг өдөрлөгт идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668488
0 эможи

keyboard_arrow_up