НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно

2026 оны 4 сарын 20

Arslan.mn

Монголын татварын албанаас 2026 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос иргэдэд шилжүүлж эхлэхээр болсныг мэдээллээ. Өмнөх оны гүйцэтгэлийг харвал, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын 2025 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтоор нийт 1 сая 377 мянга 396 иргэнд 112 тэрбум төгрөгийг олгосон байна. Иргэд буцаан олголтоо  авахын тулд худалдан авалт бүрийн баримтаа тухай бүрд нь системд бүртгүүлэх шаардлагатай. Баримтаа хугацаанд нь бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголтод хамрагдах боломжгүй болохыг татварын байгууллагаас анхааруулж байна. Иймд иргэн бүр худалдан авалт хийхдээ баримтаа заавал авч, цахим системд бүртгүүлснээр өөрийн авах ёстой буцаан олголтыг алдалгүй авах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668486
0 эможи

keyboard_arrow_up