Сумын цагдаа нар унтаж байсан хоёр хүнийг галаас аварчээ
2026 оны 4 сарын 20

Булган аймгийн Рашаант сумын “Хийморь” хороололд өчигдөр (2026.04.19) таван ханатай гэр шатжээ.
Гал гарах үед оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид яаралтай арга хэмжээ авч гэрт унтаж байсан 2 иргэнийг галын голомтоос гаргаж амь насыг нь авран сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.
Тэд Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч А.Баярхүү, Рашаант сумын сум дундын цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа, дэд ахлагч Д.Даваадаш нар аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668477
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
