Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний аргачлал, зардлын норматив, стандартын хэрэгжилтийн арга зүйн сургалт боллоо

2026 оны 4 сарын 16

Arslan.mn

Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний аргачлал, зардлын норматив, стандартын хэрэгжилтийн арга зүйн сургалт зохион байгуулагдаж байна.

Аргачлал, үйлчилгээний зардлын норматив батлах тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал 2026 онд батлагдсан. Тус тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Хөгжлийг дэмжих үйлчилгээний аргачлал, зардлын норматив, стандартын хэрэгжилтийг хангах арга зүйн сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн  ахлах мэргэжилтнүүд нийт 120 албан хаагч хамрагдана. 

Arslan.mn
Сургалтын үр дүнд:
-Хүүхдийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, үнэлэх, төлөвлөгөө боловсруулах, үйлчилгээ үзүүлэх, хяналт үнэлгээ хийх, үйлчилгээг хаах цогц арга зүйг эзэмших;
- Хөгжлийг дэмжих үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 7076:2025 стандартын хэрэгжилтийг хангах талаар мэдлэгээ нэмэгдүүлэх;
- Хөгжлийн үйлчилгээний аргачлал, нормативын аргачлалыг хэрэгжүүлэх арга зүйд суралцах;
- Хүүхэд хамгааллын санхүүгийн программын ашиглалтын талаар мэдлэгээ сайжруулах юм. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668458
0 эможи

keyboard_arrow_up