ДХИС: “МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ-2026” тэмцээн боллоо

Онцгой байдлын сургуулийн сонсогч, суралцагчдын онолын мэдлэгийг бататгах, бие бялдрын бэлтгэлжилт болон авхаалж самбааг дээшлүүлж, багаар ажиллах болон ослын голомтод үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор “Мэргэжлийн аврагч-2026” тэмцээнийг өчигдөр (2026.04.16) зохион байгууллаа.
Баг, тамирчид агаарын тандалт буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр тандалт зохион байгуулах, гал унтраах техник спортын сургалтын цамхгийн 3 дугаар давхар руу аврах олсоор гарч, нуруу нугасны гэмтэлтэй нэрвэгдэгчийг аврах сагс ашиглан өндрөөс буулгах, саадын зурвасыг богино хугацаанд алдаагүй туулах, тэмээн шатаар явах, нэрвэгдэгчдэд анхны тусламж үзүүлэх зэрэг даалгавруудыг гүйцэтгэж оролцлоо.
Тус тэмцээнд 5 багийн 50 сонсогч, суралцагч оролцож, тэргүүн байранд ахлах ахлагч Б.Хатанбаатар ахлагчтай 2 дугаар баг, дэд байранд ахлах ахлагч А.Гэрэлтсанаа ахлагчтай 4 дүгээр баг шалгарав.


