Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн ТҮР БАЙГУУЛАМЖ баригдана гэв
2026 оны 4 сарын 16

Монголын түүхэн өв соёлыг сэргээн таниулах зорилготой үзэсгэлэнгийн байгууламж түр хугацаанд баригдах гэж байгаа юм байна.
Тус байгууламж нь түр хугацаанд буюу 2026.04.15–2026.07.20 хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрын талбайд байрлах бөгөөд үзэсгэлэн дууссаны дараа бүрэн буулгагдаж, орчны ногоон байгууламжийг анхны төлөвт нь сэргээхээр төлөвлөгджээ.
Төслийг санаачлагч байгууллагаар Юнител групп, гүйцэтгэгчээр Даларав ХХК ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэн нь байгальд ээлтэй шийдэлтэй, түр байгууламжийн онцлогийг шингээснээрээ онцлогтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668452
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
