“Хариуцлагаар манлайлъя” арга хэмжээний хүрээнд Гавьяат хуульч Д.Алтангэрэлтэй уулзлаа
2026 оны 4 сарын 16

Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Хариуцлагаар манлайлъя” арга хэмжээний хүрээнд УМБГ-ын дарга асан Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэл хүрэлцэн ирж, тус албаны Захиргааны удирдлага болон Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, манлайллын талаар өөрийн туршлага, мэдлэгт тулгуурлан бодит жишээ, сургамжит түүхүүдийг хуваалцаж, сахилга бат, шударга байдал, харилцаа хандлага нь албаны нэр хүндийг тодорхойлох чухал үнэт зүйл болохыг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668447
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
