Б.Төмөр-Очир: Татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон зэрэг зөрчил гаргасан 9 алба хаагчид шийтгэл ноогдуулсан

2026 оны 4 сарын 15

Arslan.mn

ГЕГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Гаалийн байгууллагын дотоод хяналт хариуцсан нэгж 2025 онд 97 албан хаагчтай холбоотой гомдол мэдээллийг шалгаж, 26 албан хаагчийг авлигын хэрэгт холбогдсон эсэхийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 63 хүнд төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, 6 албан тушаалтныг гаалийн албанаас чөлөөлсөн.

Тодруулбал, албан үүрэгтээ хайнга хандсан, татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, ажил тасалсан, хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн зэрэг зөрчлүүд зонхилж байна.
2026 оны эхний байдлаар нийт 9-н албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. Үүнээс дотоод хяналт хариуцсан нэгжид иргэд, ААН-ээс 23 удаагийн гомдол, мэдээлэл ирүүлсэнтэй холбогдуулан 54 албан хаагчийг шалгаж,  холбогдох шийдвэрийг гарган иргэд ААН-үүдэд хариу мэдээллийг хүргүүлсэн байна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
668435
1 эможи

keyboard_arrow_up