Иргэдийн халамжийн тэтгэврийг завшсан эмнэлгийн эрхлэгчийн хэргийг ШҮҮХЭД шилжүүлэв

2026 оны 4 сарын 14

Arslan.mn

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэврийг завшсан гэх хэрэгт холбогдсон эмнэлгийн эрхлэгчид прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Б.А нь “… клиник”-ийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдийн дансаар дамжин олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виз карт ашиглан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.

Уг үйлдэл нь 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн бөгөөд нийт 16.7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж байна.

Прокуророос уг хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668412
0 эможи

Зочин
2026-04-15 00:01
СЭМҮТ-ийн эрхлэгч байх. СЭМҮТ-ийн ажилчид бүгдээрээ чөтгөрүүд юм
keyboard_arrow_up