Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Өнгөрсөн долоо хоногт Боловсролын салбарт Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.07.30-2014.08.06/
Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга: Багш нар энэ хичээлийн жилээс гарын авлагатай болно
Боловсрол шинжлэх ухааны яамнаас сурах бичгүүдэд шинэчлэлт оруулсан байна. Засгийн газрын 2009 оны 28 дүгээр тэмдэглэлийн дагуу төрөөс бага ангийн сурагчдын сурах бичгийг, дунд ахлах ангийн сурагчдын 40 хувийнх нь сурах бичгийг үнэ төлбөргүйгээр сургуулийн номын сангаар дамжуулан олгох болсон байгаа. Өмнөх жилийн сурах бичгийн албадмал хэв маягтай , сонирхолгүй учраас орчин цагийн хүүхдэд тохирох зүйл биш гэж бид үзсэн. Мөн багш нарт зориулсан тусгай ном хэвлэж байгаа. Энэ нь ойролцоогоор 7240 ширхэг хэвлэгдэх тоо гарсан. Бага ангийн сурагчдад зориулж нийт 1.6 сая ширхэг ном хэвлэнэ. 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдад энэ хичээлийн жилд шинэ сурах бичигтэй болно. /Улс төрийн тойм 2014.07.31/
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо: Сургуулийн хашаанд барьсан зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгаж эхэллээ
Сүүлийн үед манай дүүргийн иргэдээс маш их гомдол санал ирж байгаа. Зөвшөөрөлгүй орон сууцны өргөтгөл барих , газар ухах асуудал их гарч байна. Энэ тал дээр манай дүүргийн газрын алба цаг тухайд нь арга хэмжээ авч байна. Манай дүүрэг мянга гаруй контенар граш байгаа. Сургуулийн хашаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа Нью Капитал ХХК-ийн байгууламж баригдаад олон жил болсон. Албан ёсны газар эзэмших гэрээ гэрчилгээ гэж огт байхгүй. Маргалдаад олон жил болж байна. Дүүргийн зүгээс сургууль цэцэрлэгийн хашаанд байгаа албан ёсны гэрчилгээгүй байгууламжуудыг буулгана. /Улс төрийн тойм 2014.08.06/
Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогч Л.Амарзаяа : Дөрвөн сургууль, долоон цэцэрлэг шинээр барьж байгаа
Ерөнхийдөө сургууль цэцэрлэгийн засварын ажил 50-60 хувьтай явж байна. Одоо арав гаруй сургуулийн засварын ажлыг эхлүүлж байна. Засварыг эрчимжүүлж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах талаар сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад Боловсролын хэлтсийн даргын албан даалгавар өгч ажиллаж байгаа. 29 дүгээр сургуулийн 140 сая төгрөгийн санхүүжилттэй Өвсний үндэс төслөөр хийж буй цонх засварлах ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. 2 дугаар сургуульд өргөтгөл хэлбэрээр 660 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байр барина. Тендер зарласан сонгон шалгаруулах шатандаа явна. Мөн 10-р хороонд 69 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн тендер зарлах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ жил дөрвөн сургууль долоон цэцэрлэгийг шинээр барьж байна. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар барьж буй 130 дугаар цэцэрлэгийг барив. /Монголын үнэн 2014.07.31/
МУИС-ийн багш доктор Л.Оюун: Улсын төсөв, төсвөөс гадуурх зарцуулалтыг адилхан хумих шаардлагатай
Бодлогын хүүг нэмэх нь мөнгөний хатуу бодлогын үед авдаг арга хэмжээ юм. Хүү өснө гэдэг нь гүйлгээнээс мөнгө татах зорилгоор хэрэглэдэг зүйл. Төсвийн бодлого , мөнгөний бодлого уялдаж байж эдийн засаг сайжирна. Үйлдвэрлэл өндөр хөгжөөгүй байгаа манайх шиг оронд мөнгөний хатуу бодлого зөв байдаг. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд инфляци өсөхгүй байх учиртай бөгөөд мөнгөний нийлүүлэлт бага байх шаардлагатай. Монгол банк бодлогынхоо хүүгээр нийт эрэлтийг хумьж инфляцийг барина гэж буй ч , Засгийн газар улсын төсвөөр, бас гадуурх зарцуулалтыг адилхан хумихгүй бол болохгүй. /Улс төрийн тойм 2014.08.01/