Гадаадын 277 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

2026 оны 4 сарын 13

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 43 удаагийн хяналт шалгалтад 200 аж ахуйн нэгж, байгууллагын 1579 гадаадын иргэнийг хамрууллаа.

Зөрчилд холбогдсон 3002 гадаадын иргэн, 843 уригч байгууллага, 12 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 11 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлэв.

Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр нийт 277 иргэнийг албадан гаргалаа.

Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлөвлөгөөт хяналт шалгалт 25 хувиар өсөж, төлөвлөгөөт бус хяналт шалгалт 20.37 хувиар буурсан байна.

Мөн зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо нь өмнөх оны мөн үеэс 6.83 хувиар,  албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс гадна ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 16 улсын 235 гадаадын иргэнийг хилээр оруулалгүй буцаав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668395
1 эможи

Hurts
2026-04-13 21:26
Аялалын визтэй хятад хүмүүсийг монголд оруулж ирж ажиллууж болдог юм уу
keyboard_arrow_up