“Дагавар охиноо хүчирхийлсэн” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа амиа егүүтгэжээ

2026 оны 4 сарын 11

Arslan.mn

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хүн боомилж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагас шалгалт явуулахад тус аймагт оршин суух нэр бүхий иргэн “Дагавар охиноо хүчирхийлж, улмаар жирэмсэн болгосон” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ өөрийгөө боомилж амиа хорлосон нь тогтоогдсон.

Иргэн та гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн үйлдлийг үл тэвчих, энэ төрлийн гэмт хэргийн мэдээллийн нэн даруу холбогдох байгууллагад мэдээлж, өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668370
0 эможи

keyboard_arrow_up