АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид $15,000 хүртэлх барьцаа байршуулна

2026 оны 4 сарын 09

Arslan.mn

АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид $15,000 хүртэлх барьцаа байршуулахаар боллоо. Энэ нь ойролцоогоор 53 сая гаруй төгрөг юм.

Хэрэв шаардлага хангасан тохиолдолд гурван сар хүртэлх хугацаанд хүчинтэй нэг удаагийн нэвтрэх виз олгох бөгөөд АНУ-д 30 хүртэл хоног байх боломжтой.

Энэхүү шаардлага нь 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон хүчинтэй визэнд хамаарахгүй. Түүнчлэн визийн барьцааг ярилцлагаас өмнө урьдчилгаа төлөхгүй байхыг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
668346
1 эможи

keyboard_arrow_up