ЦЕГ-ын дарга Ж.Болд Интерполын удирдлагуудтай уулзаж,хамтын ажиллагааг өргөжүүлэхээр САНАЛ СОЛИЛЦОВ

2026 оны 4 сарын 09

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны даргын хувиар Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо зохион байгуулагдаж буй Интерполын “Үндэсний төв товчоодын дарга нарын 21 дүгээр бага хурал”-д оролцож байна.

Энэхүү бага хурал нь Интерполын гишүүн 196 орны Үндэсний төв товчоодын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой юм.

Arslan.mn

Бага хурлын үеэр бусад 196 орноос онцгойлон Монгол Улсын төлөөлөгчдийг Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Валдеси Уркиза, Ерөнхийлөгч Лукас Филлипп болон бусад удирдлагууд хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсын Интерполын шугамаарх үйл ажиллагаа, хамтын ажиллагааны түвшинг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэн цаашид олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргах чиглэлээр санал солилцлоо.

Мөн төлөөлөгчид Интерполын Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтарсан тусгай ажиллагааны үр дүн, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.

Үүнээс гадна Ази, Номхон далайн бүсийн болон бусад улс орнуудын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668340
0 эможи

Ж.Болд
ЦЕГ
keyboard_arrow_up