23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж амь насыг нь хөнөөсөн НОЦТОЙ ХЭРЭГ гарчээ

2026 оны 4 сарын 08

Arslan.mn

23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амиа егүүтгэхийг завдсан хэрэг энэ сарын 7-8-нд шилжих шөнө СХД-т гарчээ.

Цагдаагийн байгууллагаас "Өнөөдөр шөнө би хүүхдээ алчих шиг боллоо гээд өөрийнхөө судсыг ханасан байдалтай Сонсголонгийн гүүрэн дээр голын хойд талд олдсон” гэсэн мэдээллийг 04-р сарын 08-ны 04:01 цагт хүлээн авч шалгахад иргэн С /эм.23н/ нь төрсөн охин болох Н /эм.8сартай/-ийн цээжин тус газар 2 удаа хутгалж амь насыг нь хохироож, өөрийн зүүн гарын шуу хэсгийг зүсэж, хэвлий хэсэгтээ 4 удаа хутгалсан байдалтай Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна." гэв.

Харамсалтай нь 8 сартай хүүхэд нь газар дээрээ нас барсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
668327
1 эможи

keyboard_arrow_up