Фитнессийн төлбөрийн ₮6,3 саяыг төсвөөс гаргуулсан “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Б.Жавхлант орох оронгүй ч ₮1 тэрбумын АВЛАГАТАЙ, ₮76 саяын үнэлгээтэй 6 ГАЗАРТАЙ

2026 оны 4 сарын 08

Arslan.mn

Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант бассейн, фитнессийн төлбөрийг төсвөөс гаргуулсан талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, тус газраас "Эн Си Пи ХХК" руу Спорт цогцолбороор үйлчлүүлэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 3,150,000 төгрөгийг өнгөрсөн оны 9 дүгээр сард гаргасан талаар шилэн дансны мэдээлэлд оруулжээ.

Тус мэдээллээс үзэхэд, бассейн, фитнессийн нэг удаагийн оролт төлбөр нь 150,000 төгрөг бөгөөд нийт 42 удаагийн орох төлбөрт 6,300,000 төгрөгийг төсвөөс төлжээ.

Тэгвэл  фитнессийн төлбөрийн ₮6,3 саяыг төсвөөс гаргуулан суугаа “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлантын  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮97 сая
Гэр бүлийн орлого: ₮31 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮252 сая
Орон сууц барилга байгууламж: ₮500 сая  /Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮370 сая /Хонь-200, Адуу-217, Хурдан удмын адуу-20, Үхэр-30/
Газар: ₮76 сая /Эзэмших-561м2-1, Эзэмших-562м2-1, Эзэмших-699м2-3, Эзэмших-700м2-1 нийт 6 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮83 сая
Хадгаламж: ₮17 сая     
Авлага: ₮1 тэрбум 
Зээл:  ₮204 сая сая гэж мэдүүлжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668321
0 эможи

Б.Жавхлант

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up