“Банкны санал асуулга“ гэх холбоосоор нэвтэрч ₮26 саяыг алджээ
2026 оны 4 сарын 06

”Банкны санал асуулга” гэх тодорхойгүй холбоос линк гар утсанд нь ирсний дагуу, тус линк дээр дарж орсноор 26.3 сая төгрөгийг өөрийн данснаас алдсан гэх дуудлага, мэдээлэл Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт бүртгэгдэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд та бүхэн утсаар болон цахим платформоор ирж буй хуурамч зар, мэдээллийн холбоос линк дээр дарж орохгүй байх, хувийн мэдээлэл, интернэт банкны нэр, нууц үгээр нэвтрэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668288
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
