Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генералуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026 оны 4 сарын 02

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойг угтан “Монгол Улсын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, гамшиг ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас панелистаар бригадын генерал Д.Батжаргал “Монгол Улсын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад бэхжүүлэх асуудал, шийдэл”, бригадын генерал Ц.Амгаланбаяр “Монгол Улсын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад гамшиг уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, шийдэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Тус арга хэмжээнд Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдал, улс орныхоо хөгжлийн үйл хэрэгт манлайлан оролцогч төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генералууд болон холбогдох мэргэжилтэн, судлаачид оролцсон.
Энэхүү хэлэлцүүлгийг анх удаагаа зохион байгуулснаараа онцлог бөгөөд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж, санамж гаргасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668259
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
