Сэтгэцэд нөлөөлөх агууламжтай ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан этгээдүүдийн зорчих эрхийг 2 жил хязгаарлав
2026 оны 4 сарын 02

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.
Ч.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2025 оны долоодугаар сарын 24-ний өдөр ... аймгийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэсэн, хадгалсан үндэслэлээр шүүхээс Ч.Б, Ж.Б нарыг гэм буруутайд тооцож, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
668254
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
