БНХАУ-ын иргэн ӨРӨӨ АВАХЫН тулд хүмүүст захиалга өгч, бусдыг айлган сүрдүүлэн 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан ХЭРЭГ гарчээ

2026 оны 4 сарын 02

Arslan.mn

БНХАУ-ын иргэн ӨРӨӨ АВАХЫН тулд хүмүүст захиалга өгч, бусдыг айлган сүрдүүлэн 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан ХЭРЭГ гарчээ. Тус хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт  анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, БНХАУ-ын иргэн Ч.Г нь өөрт нь өр төлбөртэй иргэнээс төлбөрөө авахын тулд 2023 оны 1 дүгээр сард нэр бүхий хүмүүст захиалга өгч, тухайн иргэний бие эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, нэр дээр нь бүртгэлтэй 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авчээ.

Ийнхүү бусадтай бүлэглэн заналхийлсэн гэмт буруутайд тооцож шүүхээс Ч.Г-д 5 жил, 6 сарын хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668248
1 эможи

keyboard_arrow_up